2024-09-18
75
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн харилцаанд оролцох эрхийг хангах, хамтарсан багаас үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах зорилгын хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сумын 3 хамтарсан багийн гишүүдэд онол, практикийг хослуулсан “Кейс менежментийн үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа.