Үргэлжлэн орсон борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж эрэг дагуух айл өрхүүд үерт авсан тухай дууллага мэдээллийг хүлээн авч аймгийн ОБГ-тай хамтран сумын ИТХ-н дарга, сумын Засаг даргаар ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй, 7 техник хэрэгсэлтэй баг Салхит 3 дугаар багийн эрхэт орчимд 2023.07.07-07.08 -ны өдрүүдэд ажиллаж нийт 3 айлын гэр, 800 бог малыг үерийн аюултай бүсээс гаргаж, аврах ажиллагааг зохион байгуулаад байна.
Иргэд та бүхэн үерийн уснаас сэрэмжилцгээе