Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн дунд ангийн сурагчдын дунд “Бид.......үүнийг хүсдэг” илтгэлийн уралдааныг зохион байгуулж I-р шатанд илтгэлээ бичмэл болон танилцуулга хэлбэрээр ирүүлснээс II-р шатанд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шалгарсан 6 оролцогчид илтгэлээ ЗДТГ-ын хурлын танхимд танилцуулж
• Тэргүүн байр: -14 дүгээр сургуулийн 9-А ангийн сурагч Г.Даваатөгөлдөр
• Дэд байр: -11 дүгээр сургуулийн 8-А ангийн сурагч Б.Ариунзул
• Гутгаар байр: -11 дүгээр сургуулийн 9-А ангийн сурагч П.Алдармаа
• Тусгай байр: -14 дүгээр сургуулийн 8-А ангийн сурагч М.Дэлгэрцэцэг нар тус тус шалгарлаа.
“Бид.......үүнийг хүсдэг” сэдэвт илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцож авьяас чадвараа сорьсон нийт сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.