Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Фото мэдээ


нийт 123

СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2022-10-19 384
СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА Сумын Соёлын төвын засварыг "Чонот девелопмент " ХХК гүйцэтгэж байна. Засварын ажлыг 2022.11.15-ны өдөр дуусгахаар ажиллаж байна.

СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН, СУМЫН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022-10-18 324
СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН, СУМЫН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Олон Улсын Ахмадын баярыг угтаж Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2022-10-01 393
Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ. Тус өдрийг угтаж Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

”АМ ЭРҮҮЛ БОЛ ШҮД ЭРҮҮЛ ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.

2022-09-21 444
”АМ ЭРҮҮЛ БОЛ ШҮД ЭРҮҮЛ ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.

УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2022-09-20 372
Өнөөдөр буюу 2022.09.20-ны өдөр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг сумын хэмжээнд 2022 онд үйл ажиллагаа явуулсан бичил уурхайн нөхөрлөлүүдийн хийсэн нөхөн сэргээлтийн үйл явцыг шалгаж, нөхөн сэргээлтийг шаардлага хангасан хэмжээнд хийж орон нутагт хүлээлгэн өгөх үүрэг чиглэл өгөв.

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭН ЛХАГВАДОРЖИЙН НАНДИН-ЭРДЭНЭДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

2022-09-19 428
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч Лхагвадоржийн Нандин-Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Сум хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн та бүхэнд, бэлтгэсэн багш нарт нь халуун баяр хүргэе.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

2022-09-05 540
Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, ИТХ-ын ажлын албатай хамтран 2022 оны 09 сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас ГЭЛЭГПЭЛЖЭЭЛЭН хийдэд ном хурах бөгөөд Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нийт ном даган баясах хүсэлтэй иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

2022-09-05 504
Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, ИТХ-ын ажлын албатай хамтран 2022 оны 09 сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас ГЭЛЭГПЭЛЖЭЭЛЭН хийдэд ном хурах бөгөөд Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нийт ном даган баясах хүсэлтэй иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-08-24 443
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Шарын гол суманд ажиллалаа. Сумын Засаг дарга Б.Лхамсүрэн холбогдох мэдээллүүдийг танилцуулж, сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувийн хэрэгжилт байгаа талаар ажлын хэсэгт танилцууллаа. Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг Шарын гол ХК, Дулаан шарын ТӨХК зэрэг ААНБ-ын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, , хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллалаа.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО ФОРУМ ДАРХАН УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-08-18 436
Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго форум Дархан-Уул аймагт 2022 оны 08 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дархан-Уул аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлын чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид 10-аад илтгэлийг хэлэлцүүлж, хөгжлийн гарц шийдлийг ярилцлаа. Тус форумд сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал, ИТХ-ын төлөөлөгч нарын хамт оролцон суманд тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР 213 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2022-07-17 592
Монгол улсын ерөнхийлөгчийн 123 дугаар зарлигын дагуу Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан тус сумын Эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 213  иргэдийг Монгол Улсын одон медалиар шагналаа.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-30 406
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО. Сумын ИТХ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/05 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдааныг өнөөдөр буюу /2022.06.30/ зарлан хуралдууллаа. Танхимаар 16 төлөөлөгч, цахимаар 3 төлөөлөгч тус тус оролцож хуралдааны ирц 70,3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Ч.Туяа, Бичиг баримт боловсруулах комиссын даргаар Д.Энхцацраг, гишүүдээр О.Наранчимэг, Л.Даваасүрэн нар сонгогдон ажиллалаа. Тус хуралдаанаар “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай ”, “Хаягийн дугаарт өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай”, "2022 оны төсөвт тодотгол хийх тухай" гэсэн нийт 4 асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2022-06-28 529
ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. Шарын гол сумын буянтын эх үүсвэрийн ундны усны эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох ажиллагаанд олон нийтийн саналыг тусгах нь хэлэлцүүлгийг /2022.06.28/-ны өдөр зохион байгуулав. “Сумын хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдол, бохирдлоос хамгаалах, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох зорилготой юм. Хэлэлцүүлгийн эхэнд “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай төслийг сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Ц.Ганчимэг танилцууллаа. Хэлэлцүүлэгт сумын иргэд, Шарын гол сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороон дарга Д.Амарсанаа, Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг, ДУА-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Я.Батбилэг, Хараа- Ерөө голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ц.Мэндбаяр, Ж.Батзориг, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг төлөөлж Дулаан Шарын гол ТӨХК-ны инженер Л.Нарангэрэл, Буянтын хөндий ХХК-ыг төлөөлж О.Цэцэгмаа, иргэн Ш.Энхболд нар оролцож саналаа илэрхийллээ.

ШАРЫН ГОЛЧУУД ТА БҮХНИЙГ БУЯНТЫН ЭХ ҮҮСВЭРИЙН УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2022-06-24 465
ШАРЫН ГОЛЧУУД ТА БҮХНИЙГ ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. ✅Шарын гол сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран “ШАРЫН ГОЛ СУМЫН УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХОД олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. ✅2022.06.28-ны өдрийн 10:00 цагт ✅Сумын ЗДТГ-ын хурлын танхимд

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДОМОГТ ШАРЫН ГОЛ” ХХК-ИЙН “ОЙН ГАЙХАМШИГ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

2022-06-24 496
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДОМОГТ ШАРЫН ГОЛ” ХХК-ИЙН “ОЙН ГАЙХАМШИГ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ
khural.mn

ШАРЫН ГОЛ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙГ Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2022-06-23 453
ШАРЫН ГОЛ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙГ Ц.ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО.

СУМЫН ТӨВИЙН 1.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-06-20 449
СУМЫН ТӨВИЙН 1.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-14 458
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО. Сумын ИТХ-ын даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус VIII хуралдааныг өнөөдөр /2022.06.03/ зарлан хуралдууллаа. Танхимаар 13, цахимаар 5 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 66,6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч С.Төмөрбаатар, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч, М.Серкболд, Б.Мөнхбаяр, М.Амартүвшин нар сонгогдон ажиллалаа. Тус хуралдаанаар “Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай”, “Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоох тухай”, “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай” гэсэн нийт 3 асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2022” СПОРТЫН НААДАМ ШАРЫН ГОЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

2022-06-10 453
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2022” СПОРТЫН НААДАМ ШАРЫН ГОЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 19 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.

2022-06-01 445
ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 19 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА. Сумын ИТХ, ЗДТГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр /2022.06.01/ зохион байгуулав. Шарын гол сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 2 ээж, “Алдарт эх II одонгоор 15 ээж тус тус шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%