ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 19 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
Сумын ИТХ, ЗДТГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр /2022.06.01/ зохион байгуулав. Шарын гол сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 2 ээж, “Алдарт эх II одонгоор 15 ээж тус тус шагнагдлаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд
Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлан Монголынхоо бүх сайхан ээжүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэлээ.
Эхчүүдэд одонг нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал, Засаг дарга Б.Лхамсүрэн, Засаг даргын орлогч Н.Баттулга нар гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
”ЭХИЙН АЛДАР” НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ОДОНГООР
1. Гансүх Золоо Дархан багийн иргэн
2. Батмөнх Шүрэнцэцэг Хайрхан багийн иргэн
”ЭХИЙН АЛДАР” ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГООР
1. Батаа Алтанзул Хайрхан багийн иргэн
2. Эрдэнэбаатар Ариунтуул Санжит багийн иргэн
3. Батнасан Баярцэцэг Хайрхан багийн иргэн
4. Зангадсүрэн Бямбасүрэн Санжит багийн иргэн
5. Сашка Кунсай Хайрхан багийн иргэн
6. Авчүзир Март Санжит багийн иргэн
7. Пүрэвжав Наранчимэг Хайрхан багийн иргэн
8. Дотон Роза Дархан багийн иргэн
9. Бямба Солонго Хайрхан багийн иргэн
10. Мягмарсүрэн Туяацэцэг Хайрхан багийн иргэн
11. Буянбадрах Төмөржаргал Дархан багийн иргэн
12. Чулуунсумъя Удвал Хайрхан багийн иргэн
13. Лхагвадорж Ууганцэцэг Хайрхан багийн иргэн
14. Чинболд Энхсайхан Хайрхан багийн иргэн
15. Авдил Эргэнгүл Дархан багийн иргэн