Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ.
Тус өдрийг угтаж Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Шарын гол сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал, сумын засаг дарга Б.Лхамсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Шарын гол сумын үе үеийн удирдлагууд, ахмад буурлуудтай дурсамж яриа өрнүүлж санал сэтгэгдлээ хуваалцаж, мөн ахмадууддаа зориулан азын сугалаа явуулж 5 азтан шалгаруулж, гарын бэлэг гардууллаа.
Ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.