Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго форум Дархан-Уул аймагт 2022 оны 08 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дархан-Уул аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлын чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид 10-аад илтгэлийг хэлэлцүүлж, хөгжлийн гарц шийдлийг ярилцлаа.
Тус форумд сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал, ИТХ-ын төлөөлөгч нарын хамт оролцон суманд тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар танилцуулав.