2024-12-13
21
ИТХ-ын 02 хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 82,7 хувийн ирцтэйгээр хуралдаж, Хурлын хороодын дарга нар хороодын хурлын дүгнэлтээ танилцуулан хэлэлцэх асуудлууд дарааллын дагуу хэлэлцэгдэж байна.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
2. 2024 онд сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайлан.
3. Сумын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
4. ”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагааны тайлан.
5. ”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийн ажлын тайлан.
6.”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай.
7. ”Хоршоог хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай.
8.“Хоршоог хөгжүүлэх сан”-ийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
9.”Хоршоог хөгжүүлэх сан”-аас олгох зээлийн салбар, чиглэлийг шинэчлэн батлах тухай.
10. Хөрөнгө данснаас хасах тухай.
11. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай.
12. Даланзадгад сумын газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай.
13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай.
14. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай.