ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаарын сарын 25-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Даланзадгад сумын 4-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Доржпаламын Нацагдорж даргалан явууллаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх, сонгох тухай
3. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, сонгох тухай
5. Хурлын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай .