Эрхэм хүндэт Хонгорчуудынхаа амьдрал, ажил үйлст эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж мэндчилж байна.
Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгчид бид хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэдийн эрх ашиг, орон нутгийн хөгжлийн төлөө ажиллаж байна.
Бид иргэдийнхээ бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоонд тулгуурлан, орон нутгийн хөгжлийг түргэтгэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд сум, багийн удирдлагуудаа чиглүүлэн манлайлж ажиллана.
Иргэдээ төлөөлсөн байгууллагын хувьд сумын ИТХ-ын үүд хаалга иргэн Таны өмнө цаг ямагт нээлттэй байх болно.
Та бид хамтдаа төрөлх Хонгор сумаа хөгжүүлж чадна.