Сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа тамгаа гардан авлаа
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 7-ны өдөр болж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Гармаа овогтой Бацмаа сонгогдсон байна. ИТХ-ын дарга Г.Бацмаад өнөөдөр ажил хүлээлгэн өгч, тамга шилжүүллээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчид оролцсон бөгөөд ИТХ-ын шинэ даргад ажлын амжилт хүсч цаашид сум орноо хөгжүүлэх ажлын талаар ярилцлаа.