2023-05-30
214
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Эрхэт констракшн ХХК-ийн шинэчлэн боловсруулж, батлуулсан Цогтцэций сумын төвийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөг боловсруулах ажлыг санхүүжүүлэгч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд сумын удирдлагуудад гардуулж өглөө.
Тус ХЕТ нь сумыг 2042 он хүртэл орон нутгийн зэрэглэлтэй, 51,000 хүн амтай, хөгжлийн концепц, орон зайн төлөвлөлтийн хувьд орчин үеийн “тогтвортой”, “ухаалаг”, “ногоон” хотын зарчимд нийцүүлэн, иргэдэд ээлтэй, аюулгүй, таатай амьдрах орчин, орон зайн бүтэцтэй хот болгон хөгжүүлэх бодлогын баримт бичиг болсон юм.
Төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахад хувь нэмрээ оруулсан БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Өмнөговь аймгийн удирдлага, Ерөнхий архитектор, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага, Төлөвлөлт, зураг төслийн хэлтэс болон гүйцэтгэгч Эрхэт констракшн ХХК-ийн хамт олонд Цогтцэций сумын удирдлага, ард иргэдийн зүгээс талархал илэрхийлж байна.