Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цогтцэций суманд ажиллаж байна
Өнөөдөр буюу 2016 оны 11 сарын 6-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Их хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Н.Цэрэнбат болон Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ИТХ-ын дарга Х.Сугир, Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс МГЛ ХХК-ийн удирдлагууд багтан ажиллаж байна. Сум орон нутгийн тулгамдсан асуудлыг сонсох, ард иргэдэд Монгол Улсын Засгийн газар, Улсын их хурлын 100 хоногийн ажлын тайланг товч танилцуулах зэргээр уулзалт хийв. Тус уулзалтад Цагаан Овоо багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч Ц.Норовсүрэн Цагаан Овоо багт тулгамдаж байгаа тоосны асуудал болон нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг нийт багийн иргэдийн өмнөөс Ерөнхий сайдад хандан тавилаа.