Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу 2016.10.14-нд манай суманд ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат, Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Уул уурхайн бодлогын газрын дарга И.Болд, Нийгмийн даатгалын дэд дарга Д.Алтанхуяг, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранхүү, ИТХ-ын дарга Х.Сугир болон албаны бусад улсууд багтсан байна. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцах, иргэдийн санаа бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар уул уурхайн компаниудын удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулан ажиллалаа.