Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж явуулдаг "Амар тайван амьдрал - аюулгүй байдлын төлөө хамтдаа" өдөрлөгийг 2016 оны 07 сарын 22-ны өдөр албан ёсоор эхлүүллээ. Тус арга хэмжээний нээлтээр сум дундын Олон нийтийн цагдаагаар шинээр орсон албан хаагчид Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийн туганд хүндэтгэл үзүүлсэн ба Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын 44 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн баярын жагсаал параданд алхсан ба гал унтраах болон бие хамгаалах үзүүлэх тоглолтыг ард иргэддээ сонирхууллаа. Мөн 2016 онд ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан идэвх санаачлагатай ажилласан албан хаагчдаа шагнаж урамшуулсан байна. Өдөрлөг 16 цагаас Цагдаагийн хэлтсийн нэрэмжит сумын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэх бөгөөд 2016 оны 07 сарын 24-ны өдөр "Амар тайван амьдрал - аюулгүй байдлыг төлөө хамтдаа" зөвлөгөөн болж энэхүү арга хэмжээ хаагдана.