Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд 200 хүүхдийн багтаамж бүхий 27-р цэцэрлэг 2016 оны 06 сарын 10-нд нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Жамьянхорол, аймгийн Боловсролын газрын дарга Баасанхүү, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Амгалан , сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, Засаг дарга С.Содбаатар, Засаг даргын орлогч Б.Золбоо, ЗДТГ-ын дарга Х.Батдэлгэр, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Уламбаяр болон төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нар оролцлоо. 27 дугаар цэцэрлэгийн цэвэр бохир ус, халаалтын асуудал энэ зун шийдэгдэх бөгөөд 9 сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхлэх юм байна. 27 дугаар цэцэрлэгийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.