Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хяналтын чиг үүргийг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар хотод 2016 оны 06 сарын 02-03-ны өдрүүдэд болж байна. Энэхүү хэлэлцүүлгээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас "Төсөв санхүү, орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, зарцуулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үлгэрчилсэн журам", "Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үлгэрчилсэн зөвлөмж", "Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагаас гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын үлгэрчилсэн журам", "Асуулга тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам", "Нэрэмжит өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, нэрэмжит үзлэг явуулах үлгэрчилсэн журам", "Байгаль хамгаалах, газрын багц хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх үлгэрчилсэн журам" зэрэг үлгэрчилсэн журмын төслүүдийг боловсруулж байгаа бөгөөд ажлын хэсэгт орон ажиллаж байна.