Нутгийн хайрхануудаа тахиж наадам хийлээ
Аргын тооллын 2016.05.15 буюу Дашням давхацсан билэгт сайн өдөр Цагаан хайрхан, Цэций хайрхан, Лүн хайрхан, Өгөөмөр хайрхан, Энгэр цагаан хайрхан, Хонгор овоог тахих ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Хайрхануудыг тахилганд Гандантэгчлэн хийдийн лам н.Алтан-Очир тэргүүтэй лам нар ном айлдлаа. Хонгор овооны энгэрт Хязаалан насны морьд уралдаж, 32 бөх хүч үзэн барилдаа. Цагаан-овоо хайрханы энгэрт шүдлэн насны морьд, Билгэх багийн төв даага, соёолон насны морьд уралдаж, 24 хүчит бөхийн барилдаан болж, нутгийн хайрхануудаа тахилаа.