Цогтцэций сумын Засаг даргын а/63, а/62 тоот захирамжийн дагуу Засаг
даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Сумын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж хорооллыг тус сумын нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төсөвт байгууллага,
худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж, уул уурхайн
компаниуд, айл өрх, иргэд хамрагдлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд
төрийн болон төсвийн байгууллага 13, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл
ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, 256 иргэд оролцон нийт 350 тн хог
хаягдал төвлөрсөн хогийн цэгт хаяж, устгасан байна.