Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016.03.16-ны өдрийн зарлигаар Монгол улсын “Сайн малчин”, эмнэг хангал сургалтын спортын мастер Ренчиндооровын Баатарыг “АЛТАН ГАДАС” одонгоор, Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш, Боловсролын тэргүүний ажилтан Сосорбурамын Цэндсүрэнг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар, Тэргүүний уурхайчин Уртнасангийн Намхайцэрэнг ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар шагнасныг Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуун сумын багийн нэгдсэн хурал дээр гардуулан өглөө. Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн төрийн дээд одон, медалиар шагнагдсан та бүгдэд амьдралд нь хамгийн сайн сайхан, ажил үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.