Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас баталсан “2016 оны Сургалт, аргазүйн ажлын төлөвлөгөө”-ний дагуу сумын ЗДТГ-ын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ж.Одцэцэг “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр” сэдвээр, Архив, бичиг хэргийн эрхлэгч С.Сансармаа “Баримт бичгийн стандарт”-ын талаар ЗДТГ-ын албан хаагчид болон төсөвт байгууллагын дарга, эрхлэгч, бичиг хэргийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.