Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2016 оны 04 дүгээр сарын 11-15-ний өдрүүдэд олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамт 2016 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагаагаа сумын иргэд, малчид, олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд ЗДТГ-ын болон төсөвт байгууллагын мэргэжилтнүүдийн хамт багуудаар явж, малчин өрхөөр очиж уулзан Цагдаагийн байгууллага, цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг танилцуулан, дийлэнх бүртгэгддэг гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж ажиллаж байна.