Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээр 3 сарын хугацаатай аян зарласан бөгөөд энэхүү аяны хүрээнд сумын ИТХ, Улаан загалмайн анхан шатны хороо, сум дундын эмнэлэг, "Энэрэхүй ухаан" өрхийн эмнэлгийн хамт олон сумын 6 дугаар цэцэрлэгийн бага ангийн эцэг эхчүүдийн дунд "Сүрьеэ өвчний тухай ойлголт, түүнээс сэргийлэх", "Улаан бурхан өвчний ойлголт, сэргийлэх" чиглэлээр сургалт зохион байгуулж, сүрьеэ өвчнөөс сэргийлэх талаарх зөвлөмж тараан өглөө. Сургалтанд нийт 30 гаруй эцэг эхчүүд хамрагдсан бөгөөд энэхүү арга хэмжээ цааш үргэлжилж сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүд дээр хэрэгжинэ. Мөн сургалтанд хамрагдсан эцэг эхчүүдийн дунд танин мэдэхүйн цэнгээнт АХА тэмцээн зохион байгуулсан бөгөөд С.Баярсайхан түрүүлж, Х.Сэлэнгэ удаах байранд орсон байна. Сургалтанд хамрагдсан эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгч, эмч нартаа ажлын амжилт хүсэн ерөөе.