Өмнөговь аймгийн Зүүн бүсийн сумдын залуучуудын чуулга уулзалт болж байна
Монголын Залуучуудын холбооны Өмнөговь аймаг дахь салбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Залуучуудын холбооны санаачилгаар Зүүн бүсийн сумдын Залуучуудын холбооны чуулга уулзалтыг хийж байна. Чуулга уулзалтанд Өмнөговь аймгийн Цогт Овоо, Ханхонгор, Манлай, Ханбогд, Баян Овоо, Цогтцэций сумын Залуучуудын төлөөлөл оролцож байна. Энэхүү үйл ажиллагааг Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Тавантолгой ХК ивээн тэтгэн зохион байгуулж байна.