Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас малчин түмэндээ туслах зорилгоор хэрэгжүүлж буй "Нэг хүүхэд - нэг нэмнээ" сайн үйлсийн аянд Цогтцэций сумын сургуулиуд нэгдэж, Монгол Улсын баатар эмэгтэй Т.Борын нэрэмжит сургуулийн сурагчид 480 нэмнээ, Мөрөөдөл 6 дугаар сургуулийн сурагчид 476 нэмнээ хийн аймгийн Боловсролын газарт явууллаа. Сурагчдын хийсэн зарим нэмнээг нутгийн малчин өрхөд тараах ажлыг сургуулиудын удирдлагууд зохион байгуулж байна.