ИТХ-ын нэрэмжит "Ирээдүйн аварга" үндэсний бөхийн хүүхдийн барилдаан боллоо.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсын Зэвсэгт хүчний 95 жилийн ой, "Монгол Цэргийн өдөр"-т зориулсан "Ирээдүйн аварга" үндэсний бөхийн барилдааныг сумын 4-5 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж явууллаа. Тус барилдаанд нийт 16 хүчит бөхчүүд барилдсанаас Өнөржаргалын Азбаяр түрүүлж, Дашзэвэгийн Содбилэг үзүүрлэж, Ардтүмэнгийн Одбаяр, Батмөнхийн Баяржаргал гар шөвгөрлөө. Хөлийн цэцээр аймгийн начин Г.Энхсүх, ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр нар ажиллалаа. "Ирээдүйн аварга" барилдаанд оролцсон бүх хүүхдүүддээ улам сайн барилдахыг хүсэн ерөөе.