Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өмнөговь аймагт "Ус ба хариуцлага" зөвлөгөөн болж байна

2016-03-16

Монгол улсад усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дэлхийн усны өдрийг угтан Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа хамтран “Ус ба хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, сумын Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, ус хэрэглэгчдийн төлөөллийг хамруулж байна. Уг зөвлөгөөнөөр усны хэрэглээ ба хариуцлага, усны салбарт хийсэн хөрөнгө оруулалт, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны үйл ажиллагаа уст цэгийн тоо бүртгэлийн үр дүн, сав газрын хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм. 
Өмнөговь аймгийн хувьд Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах арга хэмжээний хүрээнд сүүлийн 4 жилд улсын төсвийн 666 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 суманд 36 худгийг, орон нутгийн төсвийн 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 худгийг тус тус шинээр гаргах ажлыг гүйцэтгүүлэв. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд 63 инженерийн хийцтэй худаг шинээр гарч, 100 орчим мянган га бэлчээрийг усжуулав. Энэхүү усжуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын үр дүнд бэлчээрийн усан хангамж 38-42,5%-д хүрээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%