Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф буурсанаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний чанар дээшлэх нөхцөл бүрдэж байна. Мөн үүнээс гадна хөдөө орон нутаг, хот суурин газарт газарзүйн байршлаас үл хамааран интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдэж байгаа гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаанээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.