"Хөдөлмөрийн хэлтэс"-ийн ажлаараа аймагтаа тэргүүллээ.
Цогтцэций сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Угтахбаяр 2015 онд зохион байгуулсан ажлаараа аймагтаа тэргүүлж Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар өргөмжлөл, мөнгөн шагнал /2000000/-аар шагнуулав. Мөн 2014 оны үйл ажиллагаараа аймагтаа тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар /3000000/ шагнуулж байсныг цохон тэмдэглэмээр байна. Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Угтахбаярдаа ажлын өндөр амжилт хүсч сайн сайхан бүхнийг хүсье.