Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Аваргын гараа" хүүхдийн чөлөөт бөхийн нээлттэй тэмцээн явагдаж байна
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарыг Тамгын газар, Тавантолгой ХК, Паблик сервис ХХК, Мөрөөдөл 6 дугаар сургууль, MCS интернейшнл ХХК, М-Армор ХХК, иргэн Н.Майхүү нар хамтран ивээн тэтгэн зохион байгуулж буй "Аваргын гараа" хүүхдийн чөлөөт бөхийн нээлттэй тэмцээн амжилттай явагдаж байна. Тус тэмцээнд Улаанбаатар хотын Багахангай дүүрэг, Налайх дүүргийн Голомт цогцолбор, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говь клуб, Булган сум, Манлай сум, Ханбогд сум, Цогт-Овоо сум, Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит сургууль, Мөрөөдөл 6 дугаар сургууль зэрэг 20 гаруй байгууллагын 120 гаруй тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа дайчлан оролцож байна. Энэ удаагийн тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй шүүгч нар шүүн явуулж байгаагаараа онцлогтой юм.