2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газраас Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан билээ.
Тогтоолын дагуу ГУРАВДУГААР сарын 25-ны Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагаа 03:00 болгож нэг цагаар УРАГШЛУУЛАХ юм.
Зуны цагийн тоолол нь 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэл хэвээр байна.
Харин цаг урагшлуулснаар ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхыг тогтоолд тусгажээ.
Эх сурвалж: www.ikon.mn