АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: "АЛДАРТ ЭХ"-ийн 1, 2 дугаар одонгийн материалыг 2016.03.15 хүртэл хүлээн авах тул материалаа бүрдүүлэн сумын ЗДТГ-ын 09 тоот өрөөнд авчирна уу.
Бүрдүүлэх материал:
Эхийн иргэний үнэмлэхний хуулбар
Багийн Засаг даргын тодорхойлолт
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
Нас барсан бол улсын бүртгэлийн лавлагаа
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнана. 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" 1-р одонгоор, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" 2-р одонгоор тус тус шагнана.
Жич: 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь 1 нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд өмнөх 3 хүүхэд бүгд амьд сэрүүн байх ба 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарна. Мөн эхийн 1-р одон авах эхчүүд Эхийн 2-р одонгийн хуулбар, бага хүүхэд 1 нас хүрэхэд өмнөх 5 хүүхэд амьд сэрүүн байр хуулийн заалттай. Холбоо барих дугаар: 88010926