Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2016-02-01

Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016.01.28-ны өдрийн 15 цаг 30 минутанд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.    Сумын Ойн ангийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсоод цаашид ойн нөхөрлөлүүд болон мэргэжлийн байгууллагадаа анхаарал тавьж ажиллахыг даалгалаа.

2.      Сумын МЭҮТ-ын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсоод бусад аймаг сумдын МЭҮТ-тай хамтарч ажиллах, туршлага судлах мөн газар тариалангийн технологи дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж Тэргүүлэгчид үзлээ.

3. Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Ц.Балжиннямын материалтай танилцаад Хөдөлмөрийн хүндэт медиаль авах шагналын материалыг бүрдүүлж ирүүлэхээр материалыг буцаав. П.Төмөрбаатарын шагналын материалыг хэлэлцээд “Алтан гадас” одон медиалиар шагнуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

4.     Сумын ИТХ-ын 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

5.     Сумын ИТХ-аас Мөөл уул, Ойн ангийн асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаархи мэдээллийг сонсоод Тэргүүлэгчдийн олонхийн саналаар шүүхээр шийдвэрлүүлсэн нь зөв гэж үзлээ.

6.     Тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай “Номин төгөл” нөхөрлөлийн ахлагч Г.Ганбаатарын нөхөрлөлөө цуцлуулах хүсэлтийг харгалзан үзэж Тэргүүлэгчдийн олонхийн саналаар тогтоолыг хүчингүй болгов.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1494
586 / 39%
473 / 32%
212 / 14%
223 / 15%