Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Даланзадгад суманд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан үндэсний сэдэвчилсэн “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн манлайлал” хоёрдугаар сургалтанд хамрагдаж ирэв.