Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2023-05-10
Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчидтай хамтран 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын гэр хорооллын 93 айл өрхийн иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгч ажиллаа. Мөн "Галын аюулаас урьдчилан сэргийлье" өдөрлөгийн арга хэмжээ болон "Газар хөдлөлтийн аюулыг таниулах" сарын аяны хүрээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгаас өөрийгөө хамгаалах, хариу арга хэмжээ авах талаар иргэд, хүүхэд багачуудад ухуулга, сурталчилгаа зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр 120 гаруй иргэдэд 145 ширхэг гарын авлага, ном, зурагт хуудсыг түгээн ажиллалаа.