Даланзадгад сумын ИТХ-ын санаачилгаар сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний нийгмийн байгууллага MASAM II төслийн хүрээнд нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг ашиглан олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн санал санаачилга, нөлөөллийн ажлуудын дүгнэлт үр дүнгийн уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Даланзадгад сумын ИТХ-ын ажлын алба, сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, MASAM II төслийн удирдагч, ажилтнууд, ИНБ-ын гишүүд урилгаар оролцож байна.