Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2022-09-09
Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 27 дахь өдрийг угтаж Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2-р сургуулийн захиргаатай хамтран аймгийн төр захиргааны ахмад ажилтан, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн Б.Зандрааг урьж “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр ахлах ангийн хүүхдүүдэд их хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явц, мартаж болохгүй түүхийн гашуун үнэнийг талаарх ойлголт, мэдээллийг өглөө. Түүнчлэн жил бүрийн энэ дурсгалт өдөр ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн талаар хичээлийг орж байхаар боллоо.