Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2022-10-14
Энэ уулзалтын хүрээнд Даланзадгад сумын ИТХ-аас гарч буй бодлого шийдвэр, сумын ЗДТГазраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй танилцан, цаашдаа өөр өөрсдийн орон нутагт илүү хөгжиж байгаа зүйлүүдийн талаар харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар болов. Мөн Мандал сумын ИТХ-ын хамт олныг Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Л. Батчулуун хүлээн авч уулзан үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл хүргэн сонирхосон асуултанд нь хариулт өглөө. Тус уулзалт арга хэмжээний үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны хамт олон Даланзадгад суманд 20ш мод тарьж Даланзадгад сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.