Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа Үдэлт –Угталтын 20 га ойн зурваст 2022 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 11:40 цагаас зохион байгуулна.
🌳 Тус талбайд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд хуваариласан хэсэгт 1 байгууллага 90 ширхэг мод тарина.
🌳Өрх бүр 9 мод, аж ахуйн нэгж байгууллагууд 90 мод тарихыг уриалж байна.
🌳Мөн Ажнай талбайд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болох тул иргэд , аж ахуйн нэгж байгууллагыг урьж байна.