Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Анхдугаар хурал хуралдлаа.

2020-12-02

2020 оны 11-р сарын 25-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын дэгийг шинэчлэн баталж, Бүх нийтийн бэлэн байдлын үед Даланзадгад сумын онцгой комисс, шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар Даланзадгад сумын ЗДТГ-ын Цэрэг, онцгой байдал хариуцсан бодлогын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнийн мэдээллийг сонслоо.
Мөн Даланзадгад сумын ИТХ-ын ээлжит 2-р Хуралдааныг 2020 оны 12-р сарын 16-ны өдөр товлон зарлаж, дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Бүх нийтийн бэлэн байдлын үед Даланзадгад сумын онцгой комисс, шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаарх мэдээлэл.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай.
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулж, хороодын ажиллах журам батлах тухай.
4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай.
5. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт батлах тухай.
6. Сумын хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөө батлах тухай.
7. Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай.
8. Сумын 2020 оны төсвийн тодотгол .
9. Сумын 2021 оны төсөв батлах тухай.
10. Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
11. 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай.
Даланзадгад сумын Өмч хамгаалах байнгын зөвлөл, сумын Түүх соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалыг хамгаалах зөвлөл, сумын Амжиргаа дэмжих зөвлөл, сумын Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөл, Даланзадгад сумын Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг, Эрүүл мэндийн салбар зөвлөлүүдийн ажлын тайлантай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон, зөвлөлүүдээс тавьж байгаа зарим нэг асуудлыг сумын ИТХ-ын жилийн эцсийн Хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар боллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%