2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Хугацааны дунд үеэс хур тунадас, уулаараа цас орж, сэрүүсч, салхи шуургатай байна /
19-нд нутгийн зүүн хагаст ялимгүй хур тунадас, уулаараа цас орно. Салхи 17-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан төлөвтэй байна. 19-нөөс сэрүүснэ.
2019 оны 10-р сарын 14