Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

11 ДЭХ ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2019-09-04

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ИТХ-ын 11 дэх удаагийн хуралдаан 52.38 хувийн ирцтэй эхэлж , улмаар 100 хувьт хүрэв. Хурлыг  дарга М. Наурызбай удирдаж, 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд 1. Газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоох талаар урьд хэлэлцсэн боловч Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх хугацаа хоцорсон учраас дахин хэлэлцэж тогтоолын төслийг батлав.
2. 2020 оны сум орон нутгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлуулахаар Засаг дарга Ш. Сабитээс танилцуулав. Мөн төсөвт өөрчлөлт оруулах талаар танилцуулав. 14800,0 мянган төгрөгийг урьд өвс авахаар  батлагдсныг өөрчилж 2,5 сая төгрөгөөр Улаанбаатраас зөөврийн ванна хүргүүлэх зардалд зарцуулахаар танилцуулсныг төлөөлөгчид бүгд дэмжиж,  батлав. Үндсэн чиглэлийн хувьд 10 зүйл, 40 заалтаар баталж, тэргүүлэгчдэд  хэрэгжилтэнд хяналт  тавьж ажиллахыг үүрэг болгов. Уг хуралдаанаас 4 тогтоол гарч, 1 асуудлыг дараагийн хуралд оруулахаар үлдээв.
Хурал мөн өдөрт багтаан дууслаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%