Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Фото мэдээ


нийт 99

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

2024-12-20 11
ИТХ-ын дарга А.Базархан, сумын Засаг дарга Б.Жанарбек нарын санаачилгаар 2024.12.20-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагын дарга нартай шуурхай хурал хийж, өвөлжилтийн байдалтай байгууллага тус бүрээр танилцаж санал бодлоо хуваалцав. Оторт байгаа малчин өрхүүдийн аж байдал, сургууль цэцэрлэгийн хүнсний нөөц, дулааны станцын хүчин чадал нүүрсний нөөц, тулгамдаж буй асуудал байгаа эсэхийг лавлаж цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд их хэмжээний цас орж замын халтиргаа үүссэнтэй холбогдуулан, түүний дотор сумын төвийн 5-р багийн төвд автомашины болон явган хүний зам нь 3-4 удаагийн орсон цасны улмаас халтиргаа үүсэж хүн ам, машин техникийн халтирч унах аюулгүй байдлыг хангахад нийт иргэд албан хаагчид замын цаас цэвэрлэгээнд гарахыг уриалан ажиллаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа!

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭЭР ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ, ТУСГАЙ ТОНОГЛОЛТОЙ ТҮРГЭНИЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2024-12-20 11
2024.12.20 өдөр Толбо сумын ЭМТөв нь шиээр автомашинтай боллоо. Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүний алтан амь насыг аврах их үйлсэд зориулан туулах чадвар сайтай, тусгай тоноглогдсон түргэний шинэ автомашиныг хүлээн авлаа. Энэхүү ажилд тус дэм болж ард иргэдийн санал хүсэлтийн дагуу хамтран ажилласан аймгаас сонгогдсон нийт УИХ-ын гишүүд болон Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан нарт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Толбо сумын ИТХ, ЗДТГ

ЭЭЛЖИТ БУС II ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-12-09 6
Сумын ИТХ-ын II хуралдаан нь 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 11:00 цагт Иргэний танхимд товлосны дагуу хуралдаж дараахь асуулдлыг хэлэлцэв. 1. ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд болох хуралдаануудын байнгын дэгийг шинэчлэн батлах тухай 2. ИТХ-ын хороодыг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах, хороодын ажиллах журам батлах Ёс зүйн хороо байгуулах, тэдгээрийн ёс зүйн дүрэм батлах 3. Сумын Засаг даргын А/73 тоот захирамжийг хэлэлцэх тухай 4. 2024 оны төсөвт тодотгол хийх тухай хэлэлцэн тус тус шийдвэрлэв. 5. Толбонуураас ахуйн зориулалтаар агнагдах загасны менежментийн төлөвлөгөө батлах тухай Хуралдааны ирц 52, 37 хувьтай байв. Хурлыг ИТХ-ын дарга А.Базархан удирдав. тэмдэглэлийг мэргэжилтэн З.Наурызбай хөтлөв. Төсвийн тодотголыг санхүүгийн албаны дарга Б.Күнсулу танилцуулав. Хурал мөн өдрийн 13:26 цагт өндөрлөв.

ШИНЭЭР СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2024-12-06 9
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөгөө өгөх, мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, мөн авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг улс даяар зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Энэ арга хэмжээг аймгийн ИТХ-ын ажлын албанаас хамтран зохион байгуулж сумын төлөөлөгчдийг бүрэн оролцуулах үүрэг чиглэл өгсөний дагуу 12 дугаар сарын 6-ны өдөр Толбо сумын ИТХ-ын төлөөлөгчид болон сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нийт 22 хүн идэвхтэй оролцов.

НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2024-09-26 123
2024 оны аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Үүнд: 2 намын төлөөлөл болох нийт 41 иргэн сумын нэр дэвшигчийн үнэмлэхийг 2024.09.26-ны өдөр 09:00 цагт Иргэний танхимд албан ёсоор сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гардан авлаа. Эдгээр нэр дэвшигчдийн 9 буюу 21,95 хувь нь эмэгтэй, 32 буюу 78,05 хувь нь эрэгтэй, 8 буюу 19,51 хувь нь өмнө төлөөлөгчөөр сонгогдож байсан ба 33 буюу 80,48 хувь нь шинээр нэр дэвшиж байна. Насны ангиллаар авч үзэхэд 16-25 насны 2 буюу 4,87хувь, 26-49 насны 29 буюу 70,73 хувь, 50-иас дээш насны 14 буюу 34,14 хувийн нэр дэвшигчид байна.

СУМЫН НААДАМ

2024-07-10 129
СУМЫН НААДАМ 2024 оны 07 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд 5 төрлийн хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан 2 төрлөөр зохион байгуулагдсан болно. Сумын заан Т.Айдос түрүүлж, Архалыхь Еламан нар удаах байрыг эзлэв. Морины уралдаанаас дөнөнгийн төрлөөс Е.Хаукений морь, А.Айболатын даага, Д.Муратын гунан, их насны төрлөөс Х.Тилекбекийн морь, А.Есений морь соёлонгоос тус тус түрүүлсэн болно.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

2024-07-03 136
2024 оны 07 сарын 03-ны өдөр шинээр томилогдсон мэргэжилтэн З.Наурызбай төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Таньд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨВ

2024-07-03 175
2024.07.03-ны өдөр ИТХ-ын мэргэжилтэн З.Наурызбай, ХАА-н тасгийн мэргэжилтэн С.Даулеткерей, байгаль хамгаалагч Х.Жанузах нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Та бүгдэд ажлын амжилт хүсье.

ХОШ БАГИЙН ИНХ БОЛОВ

2024-05-31 117
Хош багийн ИНХ 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр багийн төвт болов. Хурлыг хуралдааны дарга Л.Алдияр удирдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 1. Зусланд гарах, хадланд буух цагдаа томилох, хөлс тогтоох, намаржаанд буух хугацааг тогтоох, 2. Эцэг мал тусгаарлах, малчин томилох, хөлс тогтоох 3. Сумаас ирсэн мэргэжилтнүүдийн мэдээлэл сонсож, асуулт асуух, хариулт авах 4. БЗДаргын тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх

БУРААТ БАГИЙН ИНХ БОЛОВ

2024-05-30 141
Бураат багийн ИНХ 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдөр багийн төвт болов. Хурлыг хуралдааны дарга Х.Аманбол удирдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 1. Зусланд гарах, хадланд буух цагдаа томилох, хөлс тогтоох, намаржаанд буух хугацааг тогтоох, 2. Эцэг мал тусгаарлах, малчин томилох, хөлс тогтоох 3. Сумаас ирсэн мэргэжилтнүүдийн мэдээлэл сонсож, асуулт асуух, хариулт авах 4. БЗДаргын тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх

ХОНГОРӨЛӨН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛОВ

2024-05-29 162
Толбо сумын Хонгорөлөн багийн ИНХ 2024.05.29-ний өдөр багийн төвд 13:00 цагт эхлэв. Хурлыг хуралдааны дарга С.Ерханат удирдаж хэлэлцэх асуудлыг танилцуулав. Үүнд: 1 . Сумаас урилгаар оролцсон албан тушаалтнуудын мэдээлэл сонсох 2. Зусланд гарах, хадланд буух, намаржаанд буух хугацааг тогтоох 3. Эцэг мал тусгаарлах, малчин томилох, малчны хөлс тогтоох 4. Хадлангийн цагдаа томилох, хөлс тогтоох зэрэг асудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн өвөлжөөнөөс нүүхдээ хашаа хороогоо цэвэрлэх, малын цэг зэмийг устгах ажлуудыг өрх бүр өөрсдөө хийхээр тохиролцов. Хуралд сумын Засаг дарга Н.Еркежан, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш, Санхүүгийн албаны дарга Б.Күнсулу, Газрын даамал Б.Салауат, Нийгэм бодлогын мэргэжилтэн Х.Жанаргүл, татварын байцаагч О.Ахмарал, ХАА-н тасгийн дарга К.Серикгүл, мэргэжилтэн С.Даулеткерей, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн З.Наурызбай нар оролцож мэдээлэл хийв.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024-05-09 185
2023 оны ажил үйлсээрээ шалгарч мал сүргээ өсгөн үржүүлж аймагтаа тэргүүлсэн малчдын "Аймгийн сайн малчин цол тэмдэг"-ээр шагнуулагдсан малчдын шагнал гардуулахаар аймгаас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хуаныш, санхүү төрийн сангийн мэргэжилтэн Б.Марагулан, аудит, санхүүгийн хяналтын мэргэжилтэн Х.Еркебулан тэргүүтэй хүмүүс болон сумын ИТХ-ын дарга Н.Өмирзах нар уг үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд аймгийн хошой аваргаар А.Сагдөн, А.Болысбек, Б.Ауган, аймгийн аварга малчнаар:К.Ханат,Х.Ёндон, Н.Көгершин, А.Бахыт, А.Есен, Т.Жадигер, Ж.Саяхат, Ш.Хобдабай, С.Анес, С.Жаналых, Х.Хазез, О.Мейрамбек, К.Мурат,Б.Бекболат нар тус тус шагнуулсан бол аймгийн аварга саальчин К.Маржангүл шалгарч шагналаа гардан авлаа.

МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-02-09 121
2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр сумын Соёлын төвийн нэрэмжит Мөсний баяр зохион байгуулагдаж, Мөсний сумо, шагайн харваа, хоккей, олс таталт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж бүх төсөвт байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож 1 өдрийг зугаатай сайхан өнгөрүүлэв. Төрөл тус бүрт 3 байр эздүүлэн мөнгөн шагнал өргөмжлөл хадгалуулав. Мөн нийт дүнгээр Тэргүүн байраар шалгарсан байгууллага болох ЗДТГ-т цом хадгалуулж 300,0 мянган төгрөгөөр шагнасан болно.

stepUP 2023 буюу Шинэ эриний малчдын гарын авлага номны нээлт

2023-10-16 200
Шинэ сэргэлт хөгжлийн бодлого болон NEXTGEN төслийн уралдааны санхүүжилтийн хүрээнд stepUP багийн хамт олон, эрдэмтэн мэргэжилтнүүд, туршлагатай ахмад ажилтан, малчидтай зөвлөлдсөний эцэст энэхүү зөвлөмжийг бэлтгэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагт Толбо сумын Достых клубт Шинэ эриний малчдын гарын авлага номын нээлтийн арга хэмжээг зохион байгуулав. Энхүү арга хэмжээнд Улсын сайн малчин Б.Бахыт, Төрийн албан хаагчид, 6 багийн малчдын төлөөлөл оролцов. Энэхүү гарын авлага нь нүүдэлчин соёл иргэншлийг авч яваа малчин таны бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдрах аргад орчин үеийг уялдуулах, шинэчлэлт хийжхялбаршуулахад тус болно гэж төслийн ажилтангууд танилцуулав. Ном болон СД-ийг ирсэн малчид бусад хүмүүст тарааж өглөө.

ЭХЧҮҮДИЙН АМРАХ БАЙРТАЙ БОЛЛОО

2023-06-19 253
Түрк улсын Тика төслийн хөрөнгө оруулалтаар манай ЭМТөвийн хажууд эхчүүдийн амрах байрыг барьж, бүрэн тавилгатайгаар хүлээлгэж өглөө.Төслийн багийн хамт олон болон уламжлан тусламж үзүүлсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос болон төслийн багт удаа дараа хүсэлт гаргаж, хамтран ажилласан сумын Засаг дарга Еркежан нарт баярлаж талархсанаа илэрхийлье. Цаашдын ажил амьдралд улам их амжилтыг хүсье. Шинээр ашиглалтанд орсон тав тухтай орчин үеийн тавилгаар бүрэн хангагдсан эхчүүдийн амрах байранд ирж амрахыг эхчүүдэд баяртайгаар мэдээлье.

НАУРЫЗЫН БАЯР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2023-03-22 277
2023 оны Казах үндэсний наурызын баярыг тохиолдуулан бүх төрийн албан албан хаагчид 3 дугаар сарын 13-23 ны өдрүүдэд ажил дээрээ үндэсний хувцастай сууж, үндэсний уламжлалт соёл, зан заншлыг сурталчлах аянд нэгдэж ажиллав. Мөн энэ аяны хүрээнд гудамж бүрээс параад зохион байгуулж байр эзлүүлэв. Аст, олс таталт зэрэг тэмцээнийг ард иргэдийн дунд зохион байгуулж, шалгарсан багийн бүрэлдэхүүнийг зарим байгууллага, хувь хүний дэмжлэгээр өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулав.
khural.mn

МОНГОЛ БИЧИГ

2023-03-10 301
Улсын хэмжээнд төрийн байгууллагаас гарах шийдвэрүүдийг үндэсний монгол бичгээр үйлдэх, бүх нийтээрээ монгол бичигтэн болох бодлогын хүрээнд аймгийн хэмжээнд анх удаа Толбо сумын нийт 18 төрийн албан хаагчид үндэсний монгол бичгийн 64 цагийн сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү хичээлийг аймгийн багшийн коллежийн үндэсний монгол бичгийн багш Б.Айкүмис сургаж, аймгийн ЗДТГ-ын даргын гарын үсэгтэй Батламжаа гаргуулан өглөө.

Мэдээ мэдээлэл

2022-10-20 398
2022.10.20-ны өдөр намрын мод тарих ажлын хүрээнд сумын ЗДТГ-ын ажилчид модны суулгац тарих нүх ухаж бэлтгэл ажлаа хангаж байна.

Мэдээ

2022-10-18 360
ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 2022.10.18-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдал, ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн биелэлт, явц, татварын биелэлт явц, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, өмч хөрөнгө худалдахаар аймаг санал уламжлах гэсэн асуудлуудыг шийдвэрлэсэн болно.

МЭДЭЭ

2022-10-05 342
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн сангаас сумын зарим иргэдийг малжуулах төсөлд хамруулав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%