ИТХ-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДАВ
2018 оны 11-р сарын 3-5-ны хооронд хяналтын хорооны бүрэлдэхүүн төсөвт бүх байгууллагуудын ажилтай танилцаж, ОНХС, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүнг хянаж тайлангаа ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулав. Мөн иргэдийн санал сэтгэгдлийг сонсов. Дараагийн жилд хэрэгжүүлэхээр зарим ажлыг байгууллагуудаас санал болгон ирүүлснийг тэмдэглэж авсан байна. Зарим дутагдалтай ажлын гүйцэтгэлийг зурагжуулан Засаг даргад танилцуулав. Эдгээр бүрэлдэхүүн У.Шерияздан ахлагчтай, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэний төлөөлөлтэй хамтран ажилласан байна.