Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 онд Даланзадгад сумаас Алдарт эх-1,2-р одонгоор шагнагдах ээжүүдэд одон гардуулж, хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 05-р сарын 31-ний өдөр боллоо. Тус арга хэмжээнд Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, сумын Засаг дарга Т.Алтансүх, Засаг даргын орлогч Э.Мөнхболор, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Даваахүү, ИТХ-ын ажлын албаны дарга Э.Хишигсүрэн нар шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Мөн ”Говийн бараа” ХХК-ий захирал Б.Машбат ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.