Ажлын хэсэг Таван толгой тосгонд ажиллалаа
Аймгийн ИТХ-аас агаарын бохирдол тоосжилтын улмаас Цогтцэций сумын
Цагаан Овоо багийг нүүлгэн шилжүүлэх, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн
барих 8,2 км автозам болон аймаг орон нутагтай хамтран ажиллах үйл
ажиллагааг эрчимжүүлэх, тоосжилтыг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг
3дугаар сарын 09-нд Таван толгой тосгонд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн
тулгамдаж байгаа олон асуудлаар тосгоны иргэдийн санал бодлыг сонсов.
Мөн ажлын хэсгээс Эрдэнэс таван толгой ХК-ийн удирдлагуудтай цаашид хийх
ажлын талаар саналаа солилцлоо.