Энержи ресурс ХХК ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Сар шинийн баярыг угтан Энержи Ресурс компани уламжлал ёсоор нутгийн
ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байна. Уурхайн удирдлагууд сумдын Ахмадын
хороотой хамтран Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор сумдын 70-аас
дээш насны 400 ахмадыг хүндэтгэн хүлээн авч, сургаал юуг нь сонсон
санал солилцож, гарын бэлэг гардууллаа. Настан буурлууддаа урт насалж,
удаан жаргахын ерөөл өргөе!