ЦОГТЦЭЦИЙ СУМАНД 3,9 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 8 км зайд, Бор толгой нэртэй газар өнгөрсөн бямба гарагт /2017.12.02/ 11.04 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3.9 магнитуд байсан аж. Ноцтой аюул учраагүй байна. Сануулахад тус суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт хэд, хэдэн удаа болж, өндөржүүлсэн байдалд шилжиж байсан юм.