ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД УЛААН ЗАГАЛМАЙН САЙН ДУРЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улаан Загалмайн анхан шатны хорооноос сумын хэмжээнд "Улаан Загалмайн сайн дурын ивээн тэтгэгч гишүүн"-ээр элсүүлэх сарын аян зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд сумын ЗДТГ-ын албан хаагчид ивээн тэтгэгч гишүүнээр элсэн орлоо. Мөн цаашдаа сумын Ахмадын хороо, Сийрст багийн нутаг дэвсгэрт байрлах уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж, гишүүнээр элсүүлэх үйл ажиллагаа явагдана.