"Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн ой, анхдугаар үндсэн хууль батлагдсаны 93 жилийн ой"-г тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу төрийн албан хаагч, төсвийн байгууллагынхны дунд "3-ийн эсрэг 3" сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 11 сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрэгтэй 6 баг, эмэгтэй 4 баг өрсөлдсөнөөс ИТХ, ЗДТГ-ын хамтарсан эрэгтэй баг нэгдүгээр байранд, Онцгой байдлын 44 дүгээр ангийн 1 дүгээр баг хоёрдугаар байранд, Онцгой байдлын 44 дүгээр ангийн 2 дугаар баг гуравдугаар байранд орсон бол Мөрөөдөл 6 дугаар сургуулийн эмэгтэй баг нэгдүгээр байранд, ЗДТГ-ын эмэгтэй баг хоёрдугаар байранд, МУ-ын баатар Т.Борын нэрэмжит сургуулийн баг гуравдугаар байранд орлоо.